Найман аравны намтар

МАХН-ын Төв Хорооны Зохион байгуулах зөвлөлийн гишүүдийн 1926 оны 5-р сарын 21-ний өдрийн хуралдааны 15-р тогтоолын 4-р зүйлд:

“Бүсгүйчүүдийн хэлтсээс Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн тасгийн энэ оны 6-р сарын 1-д нээн байгуулах”-аар шийдэж МАХН-ын төв хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хэлтэс “эмэгтэйчүүдийн санаа” сэтгүүлийг Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн тасагтай хамтран гаргах болжээ.
Ийнхүү Улаанбаатар Хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн үндэс суурь тавигджээ.

Улаанбаатар Хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөл 2006 онд нийслэлийн засаг даргын тамгын газар, НИТХ-тай хамтран 80 жилийн ойгоо тэмдэглэн “Найман аравны намтар” хэмээх түүх өгүүлсэн сайхан номтой болжээ.
Энэхүү түүхэн номыг УИХ-ын гишүүн асан, УБХЭЗ-ийн ЕЗ-ийн гишүүн, зөвлөх, МЭХ-ны хүндэт ерөнхийлөгч Н.Гэрэлсүрэн 1940-1942 онд Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан өөрийн эмэг эх Пагмын Цэрмаагийн 100-н насны ойд давхар зориулж, эмэгтэйчүүдийн байгууллагын ахмад ажилтны нэг УБХЭЗ-ийн ЕЗ-ийн гишүүн Б.Одончимэгийн хамт бүтээн туурвижээ.




Тэргүүн 
Наранцэцэг Дамбын
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1956 онд төржээ. Нөхөр Д. Цогтбаяр хүний их эмч, 3 хүүхэдтэй.

1979, 1985, 1991 онд Политехникийн дээд сургууль,МУИС, Москва хотын Нийгмийн Эрүүл мэндийн нэгдүгээр хүрээлэнгийн ариун цэврийн инженерийн мэргэжил дээшлүүлэх курс тус тус төгссөн. Усны инженер, нягтлан бодогчийн мэргэжилтэй.

Ажлын гараагаа Эрүүл ахуй, Халдвар Нян Судлалын Улсын Институтэд улсын ариун цэврийн байцаагч инженерээр эхэлж, МЗХЭТХ-ны “Монголын залуучууд” сонинд ерөнхий нягтлан бодогч, УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд 1995 оноос арга зүйч, дэд даргаар ажиллаж байв.

УБ хотын Эмэгтэйчүүдийн 3-р чуулганаар тус хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.

Эрхэлсэн ажлын зэрэгцээ Хүчирхийлэлийн эсрэг Үндэсний Төвийн хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Д. Наранцэцэгийн хөдөлмөрийг төр, ТББ үнэлж Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдэг, ЭХЯ-ны хүндэт жуух, Нийслэлийн засаг даргын жуух, Сүхбаатар дүүргийн хүндэт тэмдэг, МЭХ-ны хүндэт тэмдэгээр тус тус шагнагджээ.

УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд 1990-ээд оноос хойш Н.Туяа, Г.Туяа, П.Цэрмаа, Х. Цэрэндаваа, Х. Отгонбаяр, Н.Цогмаа, Б.Одончимэг, Д.Наранцэцэг, Д.Цэрэндэжид, Адъяа, Лувсан-Очир, Баяраа, Баярхүү нар ажиллаж байв.

Сүүлийн 10 гаруй жил П.Алтанцэцэг, Д.Наранцэцэг, Н.Цогмаа, Д.Цэрэндэжид нар УБ хотын эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг том айлын галыг бадраан ажиллаж түүнийг нь тус зөвлөлийн гишүүн байгууллагуудын тэргүүн нар, идэвхтэн сонгуультнууд, эмэгтэйчүүд дэмжин гар нийлэн амжилттай ажиллаж байна.
Хүндэт Тэргүүн
Алтанцэцэг Пүрэвжавын
1954 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр Ш. Наран НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга. Гурван хүүхэдтэй, 33-р дунд сургуулийг 1972 онд, УБДС-ийн орос хэлний ангийг 1977 онд, Намын дээд сургуулийг 1982 онд тус тус төгссөн. Орос хэлний багш, орчуулагч, улс төр судлаач мэргэжилтэй.

Ажлын гараагаа МХЗЭ-ийн төв хороонд зааварлагчаар эхэлж, МХЗЭ-ийн Төв хороонд аймаг хариуцсан зохион байгуулагч, МХЗЭ-ийн төв хорооны дэргэдэх ХЗЭ-ийн хорооны дарга, Ажилчны райноны намын хороонд зохион байгуулагч бөгөөд районы эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын албыг хашиж байв. Тэрээр УБ хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 1993 оноос 2006 оны 3-р сар хүртэл 3 удаа сонгогдон 13 жил ажиллав. Одоо тус зөвлөлийн хүндэт тэргүүн, Ерөнхий зөвлөлийн гишүүн.

“Гүнж –Анх” хадгаламж зээлийн хоршоо, Өрхийн аж ахуйн менежер, нийгмийн ажилтан бэлтгэх “Өүлэн Эх” коллежийг санаачлан үүсгэн байгуулагчдын нэг.

Эрхэлсэн ажлын зэрэгцээ Ажилчны районы Ардын хурлын депутат, НИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, УБ хотын ХЗЭ-ийн хорооны гишүүн, УБ хотын эмэгтэйчүүдийн бүгд хурлын гишүүн, МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр 3 удаа, МЭТББ-ын эвслийн хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Нийслэлийн МАХН-ын хорооны гишүүн, тэргүүлэгч 2 удаа, МАХН-ын 24-р их хурлын төлөөлөгч, Нийслэлийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн УЗН-ийн хорооны гишүүн, НЗДТГ-ын дэргэдэх ТББ-ын зөвшилцөх зөвлөлийн дарга, МХЗХҮХ-ны хяналтын зөвлөлийн дарга, Өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх төслийн орон нутгийн зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдов.

Алтанцэцэгийн хөдөлмөрийг төр, төрийн бус байгууллагууд үнэлж “Алтан гадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдэг, УБ хотын “Хангарьд” одон, НИТХ-ын хүндэт өргөмжлөл, УБ хотын хүндэт тэмдэг, МЭХ-ны хүндэт тэмдгээр тус тус шагнажээ.

Гүйцэтгэх захирал
Цогмаа Найдангийн
1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 23-р дунд сургуулийг 1970 онд, АУ-ны дунд сургуулийг 1974 онд, ОХДБ-ийг 1984 онд, Намын дээд сургуулийн удирдлагийн курсийг 1988 онд тус тус төгссөн. Багш мэргэжилтэй.
Нөхөр Г. Ганболд “Ази гоулд” ХХК-нд ажилладаг инженер эдийн засагч мэргэжилтэй, 2 хүүхэдтэй.
Ажлын гараагаа Монголын Хүүхдийн Ордонд багшаар эхэлж, Сүхбаатарын районы “Ахуйн соёлын төв”-ийн арга зүйч, УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн сургалтын төвийн эрхлэгч, дэд тэргүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна.
Н.Цогмаагийн хөдөлмөрийг төр, ТББ үнэлж Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг,Сүхбаатар дүүргийн хүндэт тэмдэг, МЭХ-ны хүндэт тэмдэгээр тус тус шагнажээ.

Ерөнхий санхүүч
Цэрэндэжид Дашлхүмбийн
1961 онд Улаанбаатар хотод төрсөн. Нэг охинтой. МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
Ажлын гараагаа Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын барилгын материалын үйлдвэрийн баазад ахлах ня-бо, Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх 2-р комбинатад тооцооны ня-бо, ахлах ня-бо, орлогч ня-бо, Монголын Залуучуудын Холбооны ерөнхий нягтлан бодогчоор,
1995 оноос эхлэн УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн ерөнхий санхүүчээр ажиллаж байв.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хяналтын зөвлөлийн гишүүнээр 3 удаа сонгогдон ажилласан.
Д.Цэрэндэжидийн хөдөлмөрийг төр, ТББ үнэлж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Банк санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдэг, МЭХ-ны хүндэт тэмдэгээр тус тус шагнажээ.
Home

Санал асуулга

Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн талаар та юу мэдэх вэ
 

Time Now

Бичлэг

Loading...

<br/>


Select video clip:

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Монгол Улс
Чингэлтэй дүүрэг 4-р хороо
Хувьсгалчидын өргөн чөлөө, Бага Тойруу 15-25
Утас: 976-323788
99136687. 99136685
Email: info@ubwomen.mn
Website: www.ubwomen.mn

Вэб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр23
mod_vvisit_counterӨчигдөр23
mod_vvisit_counterЭнэ 7 Хоногт157
mod_vvisit_counterЭнэ сард475
mod_vvisit_counterНийт29115

Хэн онлайн байна

Манайд 1 зочин онлайн

Танилцуулга

Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөл нь 1926 онд байгуулагдсан хотын эмэгтэйчүүдийн байгууллагын суурин дээр уламжлагдаж хөгжиж ирсэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүдийн олон нийтийн, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага.
                                          дэлгэрэнгүй

Зорилго

Нийт эмэгтэйчүүдийн эрх ашиг сонирхолыг илэрхийлэн хамгаалах, төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод олон нийт, эмэгтэйчүүдийн санаа бодлыг тусгаж хэрэгжүүлэхэд байгууллага дэмжигчдийн хүчийг чиглүүлэн хамтарч ажиллахад оршино.

Үйл ажиллагаа

• Эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжиж жижиг зээл олгох, ажлын байр бий болгох, өрхийн аж ахуй эрхэлж орлого нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
• Бүх шатны шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах...
                                           дэлгэрэнгүй

Шинэ түлхүүр төсөл

2009- 2011 îíä Ôèíëàíäûí "ÔËÎÌ" áàéãóóëëàãà Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлтэй хамтран õºäºº îðîí íóòãààñ øèëæèí èðñýí, áîëîâñðîëûí ò¿âøèí äîîãóóð, àæèë ìýðãýæèëã¿é, ºðõèéí îðëîãî áàãàòàé, àëáàí ¸ñíû èðãýíèé áè÷èã áàðèìòã¿é ýìýãòýé÷¿¿äýä òóñëàí òºñºëä õàìðóóëæ,

 

 Äýëãýðýíã¿é